Бүгд Найрамдах Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа Ахисан шатны боловсролын сургуулийн багш, доктор, дэд профессор, Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал “Энхийн төлөө” медалиар шагнууллаа.
Хойд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч нарыг Судан улс дахь Нэгдсэн үндэстний байгууллага ба Африкийн холбооны хамтарсан “Энхийг дэмжих ажиллагаа”-нд үүрэг гүйцэтгэсний төлөө энэ медалиар шагнуулжээ.
Энэ удаагийн “Медаль парад” Судан улсын Дарфур мужийн Эл Фашер хотод тавдугаар сарын 23-нд зохион байгуулах үеэр түүнийг шагнасан байна. Тус парадыг Монгол Улс, Фижи, Саломон арлын улс, Самоа улсын нийт 23 энхийг сахиулагч нар хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсаас хоёр, Фижи улсаас 13, Саломон арлын улсаас гурав, Самоа улсаас таван энхийг сахиулагч НҮБ ба Африкийн холбооны “Энхийн төлөө” медалиар шагнуулсан байна.

“Pacifica” -ын улс орнууд Азийн улстай хамтран тэмдэглэж байгаа нь маш чухал ач холбогдолтой болохыг албаны хүмүүс онцолжээ. Монгол Улсаас Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа нь түүхэн ач холбогдолтойгоос гадна Энхийг дэмжих ажиллагаанд оролцох туршлагатай улс орнуудын нэгэнд тооцогддог. Мөн Кавкавия хотод хамгийн шалгарсан эмнэлэг НҮБ-ын алба хаагчид, орон нутгийн алба хаагчдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг болохыг онцолж НҮБ-ын нийт 23 энхийг сахиулагч нараас нэг эмэгтэй нь ийнхүү шагнал хүртсэн байна.
+ There are no comments
Add yours