Header Image

Торгуулиа гар утсаараа төлөх боломжтой боллоо

Торгуулиа гар утсаараа төлөх боломжтой боллоо

Гар утсаа ашиглан тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг хялбархан төлөх боломжтой болжээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь иргэдийн торгууль төлөлтийг хялбаршуулж, төлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас дээр QR код хэвлэдэг болсон байна.

Уг хэвлэгдсэн QR кодыг интернет банкны харилцагч ухаалаг аппликейшнээр дамжуулж гар утсаар уншуулснаар торгууль хялбар  төлөгдөх юм.

Leave a Reply

Your email address will not be published.