Согтуугаар машин барьсан 43 жолоочийг саатуулжээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 340 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдэж, осол, хэргийн улмаас 25 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ.

 Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, унадаг дугуйтай холбоотой осол нэг, онхолдсон хоёр, мөргөлдсөн 13 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд явган зорчигч  гурван хүүхэд өртсөн байна.  Хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours