Saturday, April 20 2024

Газанд хордож 15 настай хүү амиа алджээ

Ахуйн газ үнэртсэний улмаас хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Өнгөрсөн ням гаригт  Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд 15 настай хоёр хүүхэд газ үнэрлэж нэг нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Харин нөгөө хүүхэд нь ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм байна. Энэхүү хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours

You May Also Like: