Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах ажиллагаа маргааш СЕХ-ны дугуй танхимд болно. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 09.00 цагт, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар 10.30 цагт, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 11.30 цагт тус тус үнэмлэхээ гардан авна гэж СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Үндэсний Аудитын газраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр, намаас зарцуулах зардлын дээд хэмжээг 6.9 тэрбум төгрөгөөр тогтоогоод байгаа юм.
Үүний дагуу нэр дэвшигчид үнэмлэхээ албан ёсоор гардан авсныхаа дараа сонгуулийн зардлын данс нээх боломжтой болох юм. Зардлын дансаа нам болон нэр дэвшигч Сонгуулийн Ерөнхий Хороо, Татварын ерөнхий газар, Үндэсний Аудитын газарт данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй ажээ.
Г.Гэрлээ
+ There are no comments
Add yours