Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын математикийн улсын шалгалт өчигдөр орон даяар эхэлсэн. Гэвч шалгалтын материал задарсан учир улсын шалгалтыг дахин авахаар болсон байна.
Шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн системд байршуулан, зөвхөн нууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, сургууль дээрээ улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулах байдлаар зохион байгуулдаг ажээ.
12 дугаар ангийн математикийн шалгалтыг хүчингүйд тооцож 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт дахин авах болсныг албан ёсоор зохион байгуулахаар болсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Математикийн хичээлийн шалгалтын материалыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан нь баримтаар нотлогдсон талаар ярьжээ.
Иймд 12 дугаар ангийн математикийн шалгалтыг хүчингүйд тооцож 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт дахин авах болсныг албан ёсоор зохион байгуулахаар болсон байна.
+ There are no comments
Add yours