Thursday, March 28 2024

Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлууд ирэх сараас эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, салбарын бүхий л төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дор түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг Зам тээврийн салбарынхан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр танилцууллаа. Арга хэмжээг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат үг хэллээ.

Тэрбээр “Төмөр замын шинэ сүлжээг бий болгох бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 6 дугаар сарын эхээр эхлүүлэх гэж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд Хөөт-Бичигт, Нарийнсухайт-Шивээ хүрэн, Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ээлж дараатайгаар эхлүүлэхээр төлөвлөөд байна” гэлээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: