“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”-ийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул дүүргийн 2, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамарсан гүүрэн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийхээр 2017 оны төлөвлөгөөнд тусгасан байна. Үүний дагуу газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байгаа аж.
Ингэснээр Яармагийн шинэ гүүр, хуучин гүүр нийт зургаан эгнээтэй болох бөгөөд гүүрний ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусахаар төлөвлөгдсөн байна.
Г.Гэрлээ
+ There are no comments
Add yours