Төв талбайд өнөөдөр зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Өдөрлөгт ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн оюутнууд өөрсдийн хийсэн бүтээлээ танилцуулж байна. Уг сургуулийн оюутнууд 3D принтер, сийлбэрийн машин зохион бүтээжээ.
ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн оюутан Ц. Доржсүрэн “Төвөгтэй хэлбэр дүрстэй эд ангиудыг өгөгдсөн хэмжээсийн дагуу гаргах боломжтой сийлбэрийн машин зохион бүтээсэн. Энэхүү машин хурд, бүтээмж зэрэг ажиллагааны хувьд сайн гэсэн дүгнэлт өгнө. Манай улсын хувьд энэ машиныг гаднаас биш бид үүнийг худалдаж авахгүйгээр өөрсдөө хийх боломжтой. Дээд курсын ахтайгаа анх хамтран ойролцоогоор уг машиныг хоёр сарын хугацаанд хийсэн. Гаднаас гураваас таван сая орчим төгрөгийн үнэтэй орж ирдэг сийлбэрийн машиныг бид 500 мянган төгрөгт багтааж хийсэн.
Мөн 3D принтер хийсэн. Өөрөө шууд хэвлэх боломжтой. Принтерийн ард пластик материалыг халаагаад ямар ч биетийг хийхэд 3D байдлаар хэвлэнэ. Гурван тэнхлэгийн дагуу хөдлөнө. Гадуур зарагддаг үнэ нь 500 мянга орчим. Бидний хийсэн принтер нь өөрсдийн сургалтанд ашиглаж байгаа материал ашиглан хийсэн болохоор үнийн хувьд харьцангуй хямд. Хийцийн хувьд голлох нь зардал нь гарна. 3D принтерийг 200 мянган орчим төгрөгийн үнэтэйгээр захиалгаар хийж өгч болно” гэлээ.
Д.Думаа
+ There are no comments
Add yours