Ерөнхий сайд хаврын тариалалтын явцтай танилцлаа

Ерөнхий сайд хаврын тариалалтын явцтай танилцлаа

 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Булган аймгийн Хангал сумын Молор-Эрдэнэ Түрүү компанийн хаврын тариалалтын явцтай танилцсан байна.
Молор-Эрдэнэ Түрүү компани энэ онд 953 га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөсөн бөгөөд ажлын явц 97 хувьтай байгаа ажээ. Мөн жилд 3-5 тонн чацаргана тариалж ТЭСО компани нийлүүлдэг юм байна. Улаанбуудайн үрээ 100 хувь дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авдаг. Эх орны хөрсөнд ургасан үр ургахдаа ч сайн байдаг гэдгийг  тус  компанийн захирал  онцоллоо. Тэрбээр, “Тариаланчдад тулгамдаж байгаа гол асуудал нь боловсон хүчин. Түүнчлэн тариалангийн талбайн хажуугаар өнгөрч буй авто замын асуудал. Хуурайшилт ихтэй үед автомашин явахаар ургацанд их хэмжээний тоос дардаг. Энэ нь сөргөөр нөлөөлж байна” гэлээ.

Харин Булган аймгийн хаврын тариалалт 80 орчим хувьтай байгаа аж. Тус аймаг энэ онд 45 мянган га талбайд тариалалт хийх юм. Тариалалтыг энэ сарын 25-нд дуусгахаар төлөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published.