Header Image

Ерөнхийлөгчдөд нэр дэвшигчдийн үнэмлэхийг бямба гаригт гардуулна

Ерөнхийлөгчдөд нэр дэвшигчдийн үнэмлэхийг бямба гаригт гардуулна

Сонгуулийн Ерөнхий хороо энэ сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар бүртгүүлсэн. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулсан өдрөөс саналын хуудас хэвлэх ажиллагаа эхлэх юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1983 сонгуулийн хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Тодруулбал, 22 аймаг 339 сум, дүүрэгт сонгуулийн хороо байгуулсан. Сум, дүүрэг болон иргэдийн хурлын тогтоолоор зурагт хуудаст байршуулах 23500 орчим газрыг тогтоогоод байна. Сонгуулийн зардлын хэмжээг намууд 6.8 тэрбумаар, нэр дэвшигчийн хувьд 3.9 тэрбум төгрөгт багтаахаар тогтоожээ.

Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.