АНУ-ын эрх баригчид хэд хэдэн улсад, тэдгээрийн дотор Украин улсад үзүүлж буй цэргийн буцалтгүй тусламжийнхаа хэмжээг бууруулж эсвэл бүрмөсөн зогсоож магадгүй байна. Энэ тухай The Wall Street Journal сонины нийтлэлд бичжээ.
The Wall Street Journal сонины тооцоолсноор, АНУ нийтдээ 1 тэрбум долларын цэргийн буцалтгүй тусламжийг зээл болгон өөрчлөхөөр төлөвлөж байгаа аж. 2018 оны төсөвт оруулж буй энэ талаарх заалт нь АНУ-аас Израильд /3,1 тэрбум доллар/, Иорданд /350 сая/, Египетэд /1,3 тэрбум/ үзүүлж буй цэргийн тусламжид хамаарахгүй аж. Пакистаны хувьд Америкийн тусламжийн хэмжээ 265 сая доллароос 100 сая болж буурч магадгүй юм.
Сонины нийтлэлд дурдсанаар, АНУ-аас тусламж авах боломжгүй болсон улс орнууд Орос, Хятадад дэмжлэг хүсэн хандаж магадгүй аж. Дээрх шийдвэр нь Украины хувьд радиолокацийн системийг ашиглан миномётуудыг илрүүлэх боломжид сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
+ There are no comments
Add yours