УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.
Тодруулбал, Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд болж. энэ 7 хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэх ажээ.
УИХ-ын энэ 7 хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улс, Бүгд найрамдах Польш Улс хоорондын “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай зэрэг асуудлууд байгаа юм байна.
Г.Гэрлээ
+ There are no comments
Add yours