Friday, March 29 2024

Пак Гын Хегийн шүүх хурал маргааш болно

Албан тушаалаасаа огцорсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе маргааш Сөүл хотноо болох шүүх хуралд биечлэн оролцохоор болсон талаар орно нутгийн хэвлэлүүд мэдээллээ.  Пак Гын Хед холбогдох хэргийн шүүх хурал маргааш орон нутгийн цагаар 11.00 цагт болох юм.

Шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтэй олон мянган хүн эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Уг үймээнийг намжаахын тулд албаныхан ажиглагчаар оролцох хүмүүсийг дээрх 68 хүнийг санамсаргүйгээр сонгосон аж. Эдгээр иргэдийн ихэнх нь хэдэн сар шоронд хоригдож буй Ерөнхийлөгчөө ямархуу байдалтай байгааг харахыг хүссэн байна.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: