Гадаадад буй иргэдийн бүртгэж авах хугацаа дууслаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд гадаад улсад байгаа Монгол иргэд оролцож саналаа өгнө.

 Саналаа өгөх иргэд сонгуульд оролцож саналаа өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлснээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх юм. Энэ дагуу энэ сарын 1-нээс 20-ны өдрийг дуустал Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гадаад улсад байгаа иргэдийн хүсэлтийг хүлээж авсан байна.

Гадаадад байгаа иргэдийн илгээсэн хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад хүргэх бөгөөд бүртгэлийн байгууллага мэдээллийг нягтлан шалгасны дараа Монгол Улс дахь сонгогчийн бүртгэлээс хасалт хийж, хүсэлт илгээсэн тухайн Салбар комисст очиж саналаа өгөх сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэх юм.

Ү.Үнэн

+ There are no comments

Add yours