Авилгатай тэмцэх газар 48 хэргийг мөрдөн шалгаж байна

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт  гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 33 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогийн байдлаар бусад 26 гомдол, мэдээлэл шалгаж байгаа юм байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 2 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол одоогоор 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours