Sunday, October 6 2024

Дэлхийн эрүүл мэндийн байгуулгад өндрөөр үнэлэгдлээ

Монгол Улсад олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт ямар байгааг үнэлэх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан баг Улаанбаатар хотод долоо хоног ажиллаа. Уг үнэлгээний баг өнөөдөр дүгнэлтээ Эрүүл мэндийн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлэг үржлийн газрын төлөөллүүдэд танилцууллаа.

 Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан үнэлгээний багийн ахлагч Грэхэм Ради нар үг хэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын АНУ, Их Британ, Австрали, Шинэ Зеланд, БНХАУ-ын 14 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан 19 чиглэлийн асуудлыг 48 шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийж, дүгнэлт гаргажээ.

Ингэхдээ манай улсыг шинэ болон сэргэж буй халварт өвчинтэй тэмцэж, сэргийлж чадсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үнэлгээний төлөвлөгөө тогтмол шинэчлэгддэг хэмээн  дүгнэжээ. Энэхүү хамтарсан судалгааны дүн манай улсын өөрсдийн хийсэн судалгаатай 80 хувь зохицож байна гэдгийг ч мэргэжилтнүүд онцолсон байна.

Г.Намуун

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: