Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Усан замын тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүүн О.Баасанхүү “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг орж ирж байна. Энэ хууль дотроо маш олон эргэлзээ төрүүлсэн асуудалтай байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа байхгүй байгаа. Тиймээс зарим нэг маргаантай зүйл дээр олон нийтийн саналыг авч болохгүй юу. Мөн Эрдэнэтийн асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж өгөөч. Миний санаачилсан хууль байгаа юм.  Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэлцэх байсан ч миний бие намын хуралтай байгаад оролцож амжаагүй, хойшлуулсан” гэлээ. УИХ-ын дарга М.Энхболд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийг хэлэлцэх явцад О.Баасанхүү гишүүн саналаа хэлээрэй. Харин Эрдэнэттэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж болно” хэмээлээ. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours