“ШАТДАГ МӨС’ ОЛБОРЛОЖЭЭ

Хятадын нефть олборлогчид түүхэнд анх удаа Өмнөд Хятадын тэнгисийн ёроолоос “шатдаг мөс” олборложээ. “Шатдаг мөс” гэдэг нь өндөр даралт болон нам температурын нөлөөгөөр талст бодис болон хувирсан ус ба байгалийн хийн нэгдэл. Энэхүү ашигт малтмалыг бид амжилттай олборлож чадсан нь энэ чиглэлээр онолын болон технологийн түвшинд Хятад улс асар том дэвшилд хүрчээ гэдгийг харууллаа” гэж тус яамны Геологийн судалгааны газрын орлогч дарга Ли Зиньфа дүгнэн хэлжээ.

“Шатдаг мөс”-ний дээжийг Хонконгийн эргээс 285 км-ийн зайд орших газраас 1200 м-ийн гүнээс олборлон авсан байна. Төслийн багийнхны ярьснаар, 1 шоо.м “шатдаг мөс” нь 160 шоо.м байгалийн хийтэй тэнцэх аж. Жишээлбэл, газаар явдаг автомашин нь 100 л хийгээр 300 км замыг туулдаг бол 100 л “шатдаг мөс”-өөр 50 мянган км замыг туулах гэнэ.

Хятадын Геологийн судалгааны удирдах газрын ерөнхий инженер Е Зяньлан-ы хэлэхдээ, одоогийн байдлаар 100 мянган шоо.м “шатамхай мөс” /метаны агууламж 99,5 хувь/ олборлоод байгаа бөгөөд ингэснээр анх тавьсан зорилтдоо хүрч чаджээ.
Г.Намуун

+ There are no comments

Add yours