ХҮМҮҮЖИГЧДИЙН ХИЙСЭН ГАР УРЛАЛААР ҮЗЭСГЭЛЭН НЭЭВ

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, алба, салбар нэгжүүдээс хүмүүжигчдийн гар урлалын бүтээлүүд болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг танилцуулахаас гадна, худалдан борлуулж байна.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Хорих 407 дугаар ангийн хүмүүжигчдийн урласан төрөл бүрийн зөөлөн оёдлын бүтээгдэхүүн, Хорих 409 дүгээр ангийн харьяа “Газар-Ивээл” ТӨААТҮГ-аас үйлдвэрлэсэн гутал, төрөл бүрийн хатуу оёдлын бүтээгдэхүүн, “ШТН” ТӨААТҮГ-аас шохой, шохойн чулуу, эрдэст нунтаг, замасканы нунтаг, сувинерын бүтээгдэхүүн, “Хэрэмт цамхаг” УТҮГ-аас хөнгөн блок, нүхтэй блок, вакум цонх, хаалга, хаалт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 413 дугаар ангиас чулуун шатар, төрөл бүрийн бэлэг дургалын сувинер, модон эдлэлүүдийг дэлгэжээ.
Д.Думаа

+ There are no comments

Add yours