УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ҮДЭЭС ӨМНӨХ НЭГДСЭН ХУРАЛДААН ЗАВСАРЛАЛАА

 УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталснаар завсарлалаа.

Уг тогтоолын төсөл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль батлагдсантай холбогдуулан хэлэлцэгдсэн юм.

Хууль зүйн байнгын хорооноос уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал оруулж ирсэн. Улмаар зарчмын зөрүүтэй саналын томъёолол түс бүрээр санал хураалган, тогтоолын төслийг баталлаа. Үүгээр УИХ-ын чуулган түр завсарлаж байна. Хуралдаан үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ.

+ There are no comments

Add yours