УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ҮДЭЭС ХОЙШХИ ХУРАЛДААН ЭХЛЭВ

 УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээр эхэлсэн юм.

Одоогийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байна. Энэ байдал нь хуулийн давхардлыг бий болгож, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, журмаар хүний эрхийг хязгаарлах зэргээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг хангах явдал гажуудах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Иймд уг асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үзэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ. Одоогоор тус хуулийн төсөлтэй холбоотой гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.
Ү.Үнэн

+ There are no comments

Add yours