С.Жавхлан: Намайг хүн гэж тоохгүй байна

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-д шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд уг шаардлагын хариуг өгөхгүй байгаа тул ажил хаялт зарлаж, хуралд суухгүй байгаа гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр  “Намайг хүн гэж тоохгүй миний тавьсан шаардлагад хариу өгөхгүй байна. Хүний олон хүнээ барьдаггүй гэдэг. Гэтэл барьдаг болчихсон цаг болж. Түмэн олны төлөө нэг ч шийдвэр гаргадаггүй төрд байх нь зөв ч юм уу буруу ч юм уу. Шаардлагын хариу ирэхгүй бол би дараа долоо хоногт дахин мэдэгдэл хийнэ” гэлээ.

 Ү.Үнэн

+ There are no comments

Add yours