Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллана

1 min read

 Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын яам Монгол Улстай соёлын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх  сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж
Итали Улсын Соёлын өв, аялал жуулчлалын яамны Дэд сайд Дорина Бианкитай уулзаж санал солилцох үеэр дээрх хүсэлтийг уламжилсан байна.

Хатагтай Дорина Бианки энэ оны тавдугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Италийн ЗГХК-ын хуралдаанд Италийн төлөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж оролцсон бөгөөд энэ үеэр хийсэн уулзалтуудын мөрөөр цаашид ямар алхам хийж, хэрхэн хамтарч ажиллах талаараа Элчин сайд Ц.Жамбалдоржтой ярилцсан аж.

Элчин сайд Ц.Жамбалдорж хэлэхдээ, Энэ оны эхний хагаст багтаж “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2017-2020 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”-т гарын үсэг зурахаар төлөвлөн ажиллаж байгаагаа дурдлаа.

Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2020 онд тохиох бөгөөд энэ үеэр Монголын түүх, соёлын үзэсгэлэн зохион байгуулах асуудлыг судалж ажиллаж байгаагаа тэрээр онцлон тэмдэглэв.

Хатагтай Дорина Бианки “Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтаж хоёр орны нийслэлд харилцан үзэсгэлэн зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ хэмээн БНИУ, РОМ хот дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.

+ There are no comments

Add yours