Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл олгоно

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох юм байна. Тодруулбал, өчигдөр  Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Тус “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг олгохоор болжээ.

Хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

 

+ There are no comments

Add yours