Saturday, April 20 2024

Ц.Болдсайхан: Нам 6.8 тэрбум, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг байхаар тогтоосон

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаж, сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор ирэх сарын 26-нд болно. Одоогийн байдлаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж, гадаадад буй монголчуудыг бүртгэж байгаа бөгөөд 33 улсад нийт 45 салбар ажиллаж байгаа юм. Гадаадад байгаа монголчууд зургаадугаар сарын 10, 11-нд саналаа өгөх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд албан ёсоор гардуулах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд албан ёсоор гардуулах юм байна.

СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайханы ярьснаар, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар өчигдөр 23:30 цагт нэр дэвшихээр материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд түүнийг албан ёсоор бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгожээ. Түүнчлэн Үндэсний аудитын газраас Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг нам эсвэл 6.8 тэрбум, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг байхаар тогтоожээ.

Энэ үеэр СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Нэр дэвшигчдийн нэр ямар дарааллаар бичигдэж байгаа вэ?

-Парламентад олон суудал авсан дарааллаар нь бичнэ. Тэгэхээр саналын хуудсанд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гэсэн дарааллаар бичигдэнэ.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар ХҮН-ын гишүүн байсан. МАХН-д хэзээ элссэн бэ?

-МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар бичиг баримтаа өчигдөр СЕХ-нд бүртгүүлсэн. Бичиг баримтад МАХН-д элссэн тухай нотариатаар батлуулсан батламж байсан. Элссэн он сар нь өчигдрөөр тэмдэглэгдсэн байна лээ. Тэгэхээр өчигдөр МАХН-д элссэн гэсэн үг. Мөн ХҮН-аас гарсан талаар бичиг баримтаа ч хавсаргасан байсан.

-Саналын хуудсыг хэзээ хэвлэх вэ?

-Саналын хуудас хариуцсан ажлын хэсэг байгуулагдана. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулах учир саналын хуудсыг хэвлэх боломж энэ сарын 27-ноос нээгдэх юм.

Саналын хуудас хэвлэгдээд санал авах өдрөөс гурван хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

-Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж аваад хандиваа цуглуулах ёстой. Хандив цуглуулах ажилд хаанаас хяналт тавих вэ?

-Гурван нэр дэвшигч нэр дэвших үнэмлэхээ гардаж авсаны дараа хандивын дансаа нээнэ. Нээхдээ Татварын Ерөнхий газар, СЕХ, Аудитын газарт хандивын данс нээснээ мэдэгдэнэ. Хуулийн этгээд 15 сая, иргэдээс 3 сая хүртэлх төгрөгийн хандив авч болно.

-Гадаадад байгаа хэчнээн хүн санал өгөх вэ?

-Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. 33 улсад 45 комисс байгуулагдаад байгаа. Энэ салбар комисст 200 орчим хүн ажиллаж байна. Сонгогчид энэ сарын 20-ны дотор бүртгүүлснээр санал өгөх эрхтэй болно.

+ There are no comments

Add yours

You May Also Like: