Thursday, April 18 2024

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулна

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор мэдээлэл хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор ирэх сарын 26-нд болно. Одоогийн байдлаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж, гадаадад буй монголчуудыг бүртгэж байгаа бөгөөд 33 улсад нийт 45 салбар ажиллаж байгаа юм. Гадаадад байгаа монголчууд зургаадугаар сарын 10, 11-нд саналаа өгөх юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд албан ёсоор гардуулна.

СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайханы ярьснаар, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар өчигдөр 23.30 цагт нэр дэвшихээр материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд түүнийг албан ёсоор бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгожээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: