Header Image

Цаг агаарын аюултай үзэгдэл болно

Цаг агаарын аюултай үзэгдэл болно

Маргааш Баян-өлгий, Увсын нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэх тул цаг агаарын аюултай үзэгчдлээс сэрэмжлүүлж байна.

Түүнчлэн малчид, иргэдийн анхааралд, 17-нд баруун аймгуудын нутгаар, 18-19-нд ихэнх нутгаар агаарын хуурайшилт ихсэж,  хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг албаныхан онцгой анхааруулж байна.

Энэ сарын 18-22-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр, 18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 18-19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 20-нд говь талын нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-21-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 18-наас 19-нд шилжих шөнө нутгийн хойд хэсгээр цочир хүйтэрнэ.

Leave a Reply

Your email address will not be published.