Thursday, March 28 2024

Сангийн сайдын нэрийг ашиглаж 100 сая төгрөг нэхсэн байжээ

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэр, зургийг ашиглан цахим хуудас нээж худал мэдээлэл тараасан этгээдийг хуулийн байгууллагынхан 24 цагийн дотор илрүүлэн, баривчилжээ. Тэрээр Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суугч 34 настай Н гэгч байсан бөгөөд тагнуулын байгууллагад шалгагдаж байна.

“Сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана” гэсэн худал мэдээллийг фэйсбүүк хуудсаар түгээсэн Н нь өмнө нь тус банкнаас 100 сая төгрөг нэхэж байсан аж.

Түүний цахим ертөнцөд тараасан үндэслэлгүй мэдээллийг няцааж Монголбанкнаас “Монголбанк нь арилжааны банкны активын ангилал, зохистой ажиллагаанд хяналт шалгалт тавьж явдаг. Иймээс Худалдаа Хөгжлийн банк нь 2017 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрийн байдлаар Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцаа болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган хэвийн үйл ажиллагаа эрхэлж байгааг үүгээр мэдэгдэж байна. Хуурамч нэр хаягаар тараасан, үндэслэлгүй худал мэдээллийг хэвлэн нийтлэхгүй, олон нийтийн цахим сүлжээнд түгээхгүй байх, иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэж мэдээллээ.

Ү.Үнэн

+ There are no comments

Add yours

You May Also Like: