Өнөөдөр 11:00 цагийн орчимд гурван настай хүү таван давхрын цонхноос унасан хэрэг гарчээ. Хүү ээжийгээ ариун цэврийн өрөө орсон хойгуур цонхноос унасан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Түргэн тусламжийн машин шуурхай очсон бөгөөд хүүг ГССҮТ-д яаралтай хүргэжээ. Хүү одоо эмчлүүлж байгаа юм байна.
Урин дулаан цаг ирж цонх балконоо онгорхой байлгах болсон энэ үед эцэг эхчүүд та бүхнийг анхаарал болгоомжтой байж, үр хүүхдээ аюул ослоос хамгаалахыг онцгойлон цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
Д.Думаа
+ There are no comments
Add yours