Thursday, April 18 2024

Төрийн ордонд салаавч гаргажээ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулга явуулахтай холбоотойгоор улс төрийн намын удирдлагуудыг оролцуулсан “Үндэсний зөвшилцөл” нэртэй хурал Төрийн ордонд болсон. Тэгвэл энэ хурлын үеэр Монголын Социал Демократ намын дэд дарга Д.Энхзаяа хуруугаараа зангасан дүрс нь олон нийтэд тараад байна.

Д.Энхзаяа нь тус намын дэд дарга төдийгүй намын УЗ-ын гишүүн аж. Тэрээр, МУИС-ийн БУФ, МУИС-ийн ОУХДС –ийн англи хэлний ангийг төгссөн. Биофизикч, англи хэлний орчуулагч мэргэжилтэй.

ШУА-ын Биофизикийн секторт, эрдэм шинжилгээний ажилтан, Монгол-Английн хамтарсан “Тэмүүжин Менч” ХХК-д орчуулагч, Биотехнологийн “Беоженомикс” ХХК-д менежер, ХБНГУ-д гэрээт орчуулагчаар ажиллаж байжээ. Одоогоор “МААЭУМТ” төслийн удирдагчаар ажилладаг юм байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: