С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж, Д.Энхжаргал нарыг өрсөлдүүлэхээр болжээ

МАХН-ын Гүйцэтгэх товчоо дөнгөж сая хуралдаж, ерөнхийлөгчийн сонгуульд  өрсөлдөх дөрвөн хүний нэрсийг Бага чуулган руу оруулан хэлэлцүүлэхээр болжээ. Эдгээрт, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, МАХН-ын гишүүн Д.Энхжаргал нарын хүмүүс багтаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Бага чуулганы эхэнд МАХН энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эсэх асуудлаа хэлэлцэх юм байна. Чуулганы гишүүдийн олонхи ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзвэл дээрх дөрвөн хүнийг нууц хураалтаар өрсөлдүүлэх аж. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд ХҮН-аас албан ёсоор гишүүнчлэлээ түдгэлзүүлжээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours