МАН-ын “60 тэрбум”-ын асуудлаар мэдээлэл өгөхийг даалгажээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өчигдөр ээлжит хурлаа хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцжээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон ажлын хэсгийн гишүүд  мэдээлэл хийж санал бодлоо солилцсон байна. Мөн энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс төрийн албыг арилжааны хэрэгсэл болгож буй талаар ярилцсан “60 тэрбум”-ын гэж нэрлээд буй асуудлаар тодорхой мэдээлэл өгөхийг Төрийн Албаны Зөвлөлд даалгажээ.

+ There are no comments

Add yours