УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэв.
2016 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийсэн юм. Тамгын газар нь 2016 онд УИХ-ын чуулганы 70 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын 251 удаагийн, дэд хороодын 11 удаагийн хуралдаанаар 1102 хууль, УИХ-ын 156 тогтоолын төсөл хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллажээ.
Харин УИХ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд гадаадад 8, дотоодод 10 удаагийн айлчлалыг зохион байгуулж, санхүүгийн хүрээнд 2016 онд 1.502,6 сая төгрөгийн төсвийн хэмнэлт гаргасныг тайлагнав.
Г.Намуун
+ There are no comments
Add yours