Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хүсэлтийг Сонгуулийн Ерөнхий хороо өнгөрсөн амралтын өдрөөр баталгаажуулсан билээ.
Тодруулбал Монгол Ардын намаас УИХ-ын дарга М.Энхболд, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нар нэр дэвшихээр болсон. Харин Монгол Ардын Хувьсгалт намаас Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан юм. Нэр дэвшигчдийг СЕХ-нд албан ёсоор бүртгүүлсэн өдрөөс эхлэн төрийн хамгаалалтад авдаг байна. Тиймээс хуулийн дагуу Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг төрийн хамгаалалтад авчээ. Харин М.Энхболд УИХ-ын дарга учраас төрийн хамгаалалттай байдаг бол МАХН-ын нэр дэвшигч хараахан тодроогүй байна.
+ There are no comments
Add yours