Wednesday, November 6 2024

Конгод Эбола вирус бүртгэгджээ

 Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан Конго  улсад 17 хүн халдвар авсныг Дэлхийн эрүүл мэндийн байгуулга  батласан юм.

Эмнэлгийн  ажилтнууд халдвартай байж магадгүй 125 хүний биеийн байдлын талаар тодруулахаар ажиллаж байгаа тухай ДЭМБ-ын төлөөлөгч Южин Кабамби  мэдээллээ.

Франс Пресс  агентлаг тавдугаар сарын 12-нд Ардчилсан Конго улсын зүүн хойд нутагт  Эбола вирусын дэгдэлт гарсаар гурван хүний аминд хүрсэн гэж мэдээлж байлаа. Тус оронд хамгийн сүүлд энэ халдварт өвчин 2014 онд дэгдээд дарагджээ.  Үүний улмаас 49 хүн амь үрэгджээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: