Шүлсээ хаявал 10000-аар торгуулна

УИХ өнгөрсөн долоо хоногт Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Зөрчлийн хамгийн бага торгууль нь 10 мянган төгрөг бол хамгийн дээд торгууль 100 сая төгрөг байна. Торгуулийн хэмжээг нэгжээр тогтоосон. Нэг нэгж 1000 төгрөгтэй тэнцэнэ. Зөрчлийн тухай хууль нь 2017 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжинэ.

Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш, хог хаясан бол иргэнийг 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж тухайн иргэнийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours