Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Аунг Сан Сү Чийд бараалхлаа

“Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мьянмарын холбооны бүгд найрамдах улсын төрийн зөвлөх Аунг Сан Сү Чийд бараалхлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хатагтай Аунг Сан Сү Чийд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлаад хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд иргэд хоорондоо харилцан зорчих, аялал жуулчлалыг тоог нэмэгдүүлэх нь чухлыг онцлов.

Бидний хувьд Монгол Улсаас суралцах зүйл их байна, хамгийн эхний ээлжид нийгмийн шилжилтийг тайван замаар хийж, улс төрийн ардчилал тогтоож, эдийн засгийн шинэчлэлээ хэрхэн хийсэн Монголын туршлагаас суралцах хүсэлтэй байна гэдгээ Аунг Сан Сү Чий илэрхийллээ.

Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд Мьянмарын холбооны бүгд найрамдах улсын хойд нутгуудад хүний эрх эрх чөлөөг ноцтой зөрсөн үйлдэлд НҮБ-аас эерэг дүгнэлт гаргахад туслахыг хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Л.Энх-Амгалан: Арван саяас дээш төлбөртэй сургуульд төрөөс хувьсах зардал олгохгүй

Л.Энх-Амгалан: Арван саяас дээш төлбөртэй сургуульд төрөөс хувьсах зардал олгохгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх оны төсөв болон тус салбарт хийгдэх шинэчлэлийн талаар танилцууллаа. Энэ үеэр өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгодогийг болиулах гэж байгаа...