“Ми Ми”-г хилээр оруулахыг хориглолоо

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2014 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор хоёр кг орчим “мими” гэх мансууруулах бодисыг БНХАУ-аас Монгол улс руу хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг гарсан юм.

Өнгөрсөн онд нийт гурван удаагийн үйлдлээр 18 кг “мими” улсын хилээр оруулж ирсэн тухай хэрэг бүртгэгдсэн ч дээрх хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож байжээ.

Ийнхүү мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэргүүдэд хуулийн байгууллагаас дорвитой арга хэмжээ авч чадахгүй байсан юм.

Түүнчлэн Монгол улсад хилээр нэвтрүүлэхийг хориглосон эм эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад багтдаггүй байна. Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийг хэлэлцэж батлахдаа сэтгэцэд нөлөөт “Ми ми” хэмээх эмийн бодисыг хилээр оруулж ирэхийг хориглосон заалт оруулсныг гишүүд дэмжиж баталлаа.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours