Макаотой ялтан шилжүүлэх хэлэлцээр байгууллаа

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Засаг захиргааны онцгой бүс Макаотой Ялтан шилжүүлэх тухай болон Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрийг үзэглэлээ.

Мөн тэрбээр  Хонг Конгийн Хууль зүйн хорооны удирдлагатай уулзаж энэ ондоо багтан Эрүүгийн хэргээр эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрийг эцэслэн байгуулахаар тогтжээ.

Өнөөдрийн байдлаар Хятадын Засаг захиргааны онцгой бүс Макаод Монгол Улсын ял эдэлж буй 1 иргэн, гэмт хэрэгт холбогдсон 19 иргэн байгаа ажээ. Уг хэлэлцээрийг байгуулснаар эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, ялтан шилжүүлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм байна.

Мөн   ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгийн Хууль зүйн нарийн бичгийн дарга Римски Юэньтэй уулзлаа. Уулзалтын үеэр ноён Римски Юэнь Монгол Хонг Конгийн хооронд эрх зүйн туслалцааны хамтын ажиллагаанд ахиц гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэ чиглэлээр илүү үр дүнтэй хамтран ажиллахад анхаарна гэдгээ тэмдэглэлээ.

 

+ There are no comments

Add yours