Өнөөдөр өглөө 9 цагийн орчим “Accent” маркийн нэг автомашин шатжээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Халдвартын автобусны буудлын орчимд “Accent” маркийн автомашины бүхээг болон хөдөлгүүрийн хэсэг бүрэн шатсан байна. Энэхүү дуудлагийн дагуу гал сөнөөх аврах 63-р ангийн бүрэлдэхүүн очиж шуурхай ажиллан унтраажээ. Галын улмаас хүний эрүүл мэнд амь нас эрсээгүй хэмээн албаныхан мэдээллэв.
ЗӨВ ШҮҮ