Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн 338 осол гарчээ

Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн 338 осол гарчээ

Сүүлийн 5 жилийн зам тээврийн ослын статистик судалгаанаас харахад, хурднаас шалтгаалсан ослын улмаас 442 хүний амь нас хохирсны 338  буюу 76,5 хувь нь орон нутагт болжээ. Харин 2017 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд дээрх шалтгаанаар гарсан зам тээврийн 176 осол  бүртгэгдсэн нь нийт гарсан ослын 1,24 хувийг эзэлж байгаа тоон үзүүлэлт гарчээ.Хурд нь зам тээврийн осол гэмтлийн үндсэн шалтгаан болдог бөгөөд тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 1 км/цагаар хасахад, осол гарах эрсдлийг 4-5 хувиар бууруулдаг байна. Замын цагдаагийн газар зөөврийн хэмжигч байршуулснаар, 3616 зөрчил илрүүлжээ.

Г.Гэрлээ

Leave a Reply

Your email address will not be published.