Нүхтэд гал алдсан иргэнийг шалгаж байна

Хуурай, халуун хаврын улирал эхэлж, ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдээд байна. Энэ хаврын хувьд  нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр ч удаа түймэр гараад байгаа юм.

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг Нүхтийн ам болон 14 дүгээр хорооны нутаг Богд уулын өвөр хэсэгт түймэр гарсан.  Санамсар болгоомжгүйгээс болж гал алдсан иргэнийг илрүүлэн шалгаж байгааг Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Гүррагчаа мэдээллээ.

 Зуслангийн газрын хог, өнжмөл өвсөө шатаахдаа гал алдаж хөрш зэргэлдээ айлынхаа хашаа байшинг шатааж, өр зээлд унасан тохиолдол ч цөөнгүй. Иймд иргэд гал, цог, үнс, нурмаа ил задгай хаяхгүй байх, ой хээрт ил задгай ил задгай гал түлэхгүй байх, машин техникийн янданг оч баригчтай болгох,  бага насны хүүхдүүдийг шүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

+ There are no comments

Add yours