Хэвлэх төхөөрөмжийн үзэсгэлэн явагдаж байна

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа” болж байна.

Өнөөдрийн арга хэмжээнд “Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгчдийн зах зээлийн 80 орчим хувийг эзэлдэг  компаниуд оролцож байгаа юм байна.

Энэ үеэр БЗД-ийн Санхүү, төрийн сангийн Хэлтсийн дарга Ц.Өсөхбаяр “2016 оны төсвийн зарцуулалт”-ын талаар танилцуулга хийж,  БЗД-ийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн Улсын ахлах байцаагч Ц.Эрдэнэхүү “И-баримт”-ын  талаар татвар төлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч, сургалт зохион байгуулжээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours