Тусгай хамгаалалттай газруудыг өндөр хурдны интернэтэд холбоно

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад гал түймрийн багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон 14 автомашин, байгаль хамгаалагч нарт 400 ширхэг өвөл, зуны дүрэмт хувцас, дуран, мэргэжлийн зургийн аппарат, байршил тогтоогч, аяны майхан, хөнжил, гудас зэрэг хяналт шалгалт хээрийн судалгаанд нэн шаардлагатай нэг тэрбум таван зуун сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулалт хийсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай газрын 27 хамгаалалтын захиргаадыг өндөр хурдны интернеттэй холбохоор болсон бөгөөд үүнээс 23 хамгаалалтын захиргаадыг шилэн кабельд, алслагдсан 4 хамгаалалтын захиргаадыг гүйцэтгэгчийн санал болгосон аргачлалаар интернетэд холбох  ажээ. Үүнийг 6 дугаар сараас эхлэн ажил хэрэг болгохоор зорьж байгаа талаар холбогдох албаны хүмүүс хэлсэн юм. Энэхүү төслийн хоёрдугаар үе шатыг Монгол орны Баруун болон Говийн бүсэд нийт 13,5 сая еврогийн төсөвтэйгөөр хэрэгжүүлэхээр болжээ.

Ү.Үнэн

+ There are no comments

Add yours