Д.Трамп ОХУ-ын гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

Д.Трамп ОХУ-ын гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Цагаан ордны Зууван танхимд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзан, Сирийн иргэний дайны талаар ярилцжээ.

С.Лавровтай уулзсаныхаа дараа Д.Трамп сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “бид маш ажил хэрэгч уулзалт хийлээ. Олон хүний аминд хүрч байгаа Сирийн иргэний дайныг аль болох хурдан дуусгахын тулд хамтын хүчин чармайлт гаргахаар бид тохиролцсон” гэжээ.

ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр нэг бус удаа илэрхийлж байсан боловч Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын цэргүүд химийн зэвсэг ашиглан дайралт хийсний дараа дөрөвдүгээр сарын 7-нд Сирийн агаарын цэргийн хүчний баазад Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар АНУ-ын арми пуужингийн цохилт өгсөн билээ. Үүний улмаас Вашингтон-Москвагийн харилцаа муудаад байгаа юм.

Г.Халиун
 Reuters.com

Leave a Reply

Your email address will not be published.