150 МЯНГАН ШИРХЭГ ҮНЭТ ЦААСЫГ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЛЭЭ

150 МЯНГАН ШИРХЭГ ҮНЭТ ЦААСЫГ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЛЭЭ

Хөрөнгийн биржийн өнөөдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар нийт  150 мянган ширхэг үнэт цаасыг зах зээлд нийлүүллээ.

52 долоо хоногийн хугацаатай жилийн 14.670 хувийн хүүтэй ЗГҮЦ-наас 232 929 ширхэг буюу 20,3 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга, 104 долоо хоногийн хугацаатай жилийн 15.99 хувийн хүүтэй ЗГҮЦ-наас 175 452  ширхэг буюу 17.5 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн байна. 52 долоо хоногийн хугацаатай нийт 100 мянган ширхэг үнэт цааснаас  “Новел инвестмент ҮЦК” ХХК 40 443 ширхэгийг худалдан авч тэргүүлжээ.

Харин 104 долоо хоногийн хугацаатай 50 мянган ширхэг үнэт цааснаас  “Голомт капитал ҮЦК” ХХК 26509 ширхэгийг худалдан авсан байна.

Leave a Reply

Your email address will not be published.