Өнөөдөр Ялалтын баярын 72 жилийн ой тохиож байна

1945 оны тавдугаар 9-нд шилжих шөнө урт удаан үргэлжилсэн дэлхийн 2-р дайныг бүр мөсөн дуусгаж, Гитлерийн Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан юм.

Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь ямар нэг хэмжээгээр татагдан оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. Үүний тал хувь зөвхөн ЗХУ-ын иргэд байсан юм.

Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар 1.6 их наяд ам.доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. Дайны хамгийн хүнд бэрхийг тухай үеийн оросын улаан арми үүрсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны эхнээс дуусах хүртэл нь манай улс ЗХУ-ыг тууштай дэмжиж, Зөвлөлтийн улаан армид тусалж байлаа. Тиймдээ ч энэхүү эх орны дайны ялалтын ойг өргөн тэмдэглэдэг юм.

Орхон аймагт оршин сууж буй ОХУ-ын иргэдийн хамт Эрдэнэтчүүд маань ялалтын баярын 72 жилийн ойг өргөн тэмдэглэлээ.

 

 

 

+ There are no comments

Add yours