Хууль зөрчин урамшуулал олгожээ

Хууль зөрчин урамшуулал олгожээ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 2015, 2016 оны гуравдугаар улирлын санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийжээ.

Шалгалтаар тус компани Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчиж, 5,5 сая төгрөгийн урамшуулал олгосон зөрчил дутагдал илэрсэн байна.

Ажлын хэсэг шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, давтан гаргахгүй байх, компанийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллахыг удирдлагуудад нь үүрэг болгожээ.

Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published.