Израйль улсын Батлан хамгаалахын атташег хүлээн авч уулзлаа

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар Израйль Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалах болон зэвсэгт хүчний атташе, хурандаа Алаа Абу Рукуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан, Израйль Улсын Өргөмжит Консул Д.Амар нар байлцлаа.

Уулзалтын үеэр Израйль Улсын Батлан хамгаалах яаманд харьяалагдах Израйль Улсын цагдаагийн байгууллага болон Монгол Улсын цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, хоёр орны цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа хоёр талаас харилцан илэрхийлэв.

+ There are no comments

Add yours